БОАЖ-ЫН САЙД Д.САРАНГЭРЭЛ СОЛОНГОС УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАЖ ХОЁР ОРНЫ БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

БОАЖ-ЫН САЙД Д.САРАНГЭРЭЛ СОЛОНГОС УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАЖ ХОЁР ОРНЫ БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл БНСУ-аас МУ-д суугаа Элчин сайд Ли Ё Хунийг хүлээн авч уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол, Солонгос хоёр орны дипломат харилцаа үүсч, хөгжсний 30 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлууд болон бусад хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа.

Д.Сарангэрэл сайд: “БНСУ нь бүс нутаг дахь манай ойрын “гуравдагч хөрш”, худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш орон. Монгол Улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж, 2020 онд 30 жилийн ойтойгоо золгож байгаад баяртай байна. 30 жилийн ойн хүрээнд 2020 оныг “Монгол, Солонгосын найрамдлын жил” болгон зарлаж, олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19  цар тахлын улмаас хоёр талын төлөвлөсөн томоохон айлчлал, арга хэмжээ хойшлогдсон хэдий ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх гэсэн бидний чин эрмэлзэл хэвээр байна” хэмээн онцлов.

Мөн Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар гэж тодорхойлсон. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”, Аялал жуулчлалын сургалт, дадлагын төв байгуулах төслүүд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

Элчин сайд Ли Ё Хун: “Аливаа хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд хоёр улсын иргэдийн хандлага, харилцаа их чухал байдаг. Энэ утгаараа Монгол, Солонгос улсын иргэдийн таатай харилцааг нэмэгдүүлэх, хоёр улсын ойлголтыг эерэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэлмээр байна. Хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа томоохон төслийн нэг Аялал жуулчлалын сургалт, дадлагын төв нь энэ чиглэлд багагүй үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Цаашдаа манай хоёр орон харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, байгаль орчин, аялал жуулчлалын салбарт олон үр дүнтэй ажлуудыг хийнэ гэж итгэж байна.” гэсэн юм.

Нийт 1

  • DR. ADITYA

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Сэтгэгдэл үлдээх