Хүн төрөлхтний таван харгис итгэл үнэмшил

Хүн төрөлхтний таван харгис итгэл үнэмшил

Соёлт хүн төрөлхтөн өнөөг хүртэл хөгжсөөр ирэхдээ гаж гэмээр үйл явдалуудыг зан заншил болгон ирсэний заримыг нь одоо ч хэрэгжүүлж байгаа. Тэдгээр сонин хачнуудаас гайхширал төрүүлэм таван итгэл үнэмшлийг хүргэе.

1. Эртний Маячууд сар бүтэн гарсан шөнө бүхэн хүнийг амьдаар нь өрцийг нь ярж цохилж байгаа зүрхийг нь сугалан авч тахил өргөдөг байжээ. Сугалж гаргасан зүрх цохилохоо болих хүртэл мөргөл үйлдэж цохилсоны тоогоор төчнөөн бурхан ундааллаа хэмээн баярладаг байж.

2. XV дугаар зууны Европчууд үхсэн хүний муудсан хүүр иддэг байжээ, Учир нь илжирч муудсан хүүрэнд өвчнийг анагаах шид байдаг гэдэгт итгэдэг байж.

3. Эртний Египтийн Фараон үхэх юм бол түүний дотно хүмүүс, зарц, тэжээвэр муур, нохой, хайртай амьтдыг нь хүртэл алаад хамтад нь оршуулдаг байжээ. Энэ заншил саяхныг хүртэл өөр бусад улс орнуудын хаант засаглалын үед хэрэгжсээр ирсэн юм. Өндөр хэргэм зэрэгтэй хүмүүс үхэхдээ өөртэй нь хамт оршуулах хүмүүсийг урьдчилан нэрлэж захиалдаг байж. Алагдаад хамт оршуулагдах нь дээд тавилан хэмээн итгэдэг байсан цаг үе.

4. Энэ танхимд Гладиаторуудын тулалдаан үүсч хөгжихөөс өмнө Ромын хаан тахир дутуу хүмүүсийг цуглуулан тулалдуулж баясдаг байжээ. Хааны тааллаар эцсээ хүртэл тулалдаж үхвэл дараа төрөлдөө эрүүл биетэй баатар болон төрнө хэмээн үздэг байж.

5. Хятадад эмэгтэй хүүхдийн хөлийг 4-5 наснаас нь эхлэн чанга гэгч нь баглаж ороож жижиг хөлтэй болгодог уламжлал Х зууны үеэс заншил болтолоо тогтжээ. Ингээд нөхөрт гарах насандаа лянхуа цэцэг мэт хэлбэртэй болгох зан үйл гэнэ. Хэдий чинээ жижиг, шөвгөр болгож чадсан төдий чинээ үзэсгэлэнтэй хэмээн үздэг байж. Энэ заншил одоо ч Хятадын бөглүү тосгонд хэвээрээ гэнэ.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх