Владимир Путин ,Майкл Помпео нар анхныхаа гэрээ хэлцлийг хийлээ

Владимир Путин ,Майкл Помпео нар анхныхаа гэрээ хэлцлийг хийлээ

Сочи хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ- ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео нарын уулзалт болж байна гэж Риа Новости мэдээлж байна.

Уулзалтанд Гадаад тагнуулын албаны захирал Сергей Нарышкин, ГХЯ-ны сайд Сергей Лавров, ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков нар оролцож байна. Уулзалт эхлэхэд Оросын төрийн тэргүүн АНУ, ОХУ – ын хоорондох харилцаа хэвийн болно гэдэгт найдаж байна гэж хэлсэн тухай ТАСС мэдээлэв. В. Путин тэмдэглэхдээ: АНУ -ын ерөнхийлөгч Дональд Трамптай сүүлийн ярьсан ( утсаар) ярианы явцад хоёр орны харилцаа холбоог сайжруулах, бидний харилцан сонирхолыг татдаг асуудлууд дээр хамтарсан шийдвэр гаргаж болох юм байна гэсэн итгэл найдвар төрсөн гэж тэмдэглэв.

Владимир Путин тусгай прокурор Роберт Мюллерийн  илтгэлийг ” бодит” зүйл байсан гэж дүгнэв. Тэрээр анхнаасаа л Трампын сонгуулийн үеийн Оросын албаныхантай ярилцсан гэх яриаг худал зүйл гэж буруутгаж байсан юм. Мөн Владимир Путин уулзалтын яриа хэлцлийн сэдвийг дэлхийн эрчим хүчний зах зээлийн асуудал руу чиглүүлээд хоёр орны бараа товарын хоорондох худалдааг сайжруулна гэж мэдэгдэв. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео манай хоёр оронд ижил сонирхол байгаа гэж хүлээн зөвшөөрсөн юм.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх