Хотын даргыг барьц алдуулсан бүсгүй хэн байв

Хотын даргыг барьц алдуулсан бүсгүй хэн байв

"Их хотын бүсгүйчүүд 2019" хүндэтгэлийн арга хэмжээ 3-р сарын 06-нд болсон билээ. Уг арга хэмжээн дээр өдгөө 8 хүүхэд төрүүлэн эрүүл саруул өсгөж, одоо хэвлийдээ 9 дэхь хүүхдээ тээж буй 37 настай алдарт эх Ө.Өрнөхбилэг нийслэлийн шилдэг 9 эмэгтэйгийн нэг болсон билээ. Залуу алдарт ээж Ө.Өрнөхбилэгийг тайзан дээр уригдахад түүний нөхөр, 8 хүүхэд нь тайзан дээр гарч ирж баяр хүргэсэн явдал нь хотын даргын сэтгэлийг ихэд хөдөлгөв. 

Сэтгэл нь хөдөлсөн хотын дарга С.Амарсайхан:

- Би 9 хүүхэдтэй айлын 8 дэх хүү нь, дээрээ 6 ах 1 эгчтэй, дороо 1 эрэгтэй дүүтэй, миний аав ээж хоёр Налайх дүүрэгт жирийн уурхайчин гэр бүл байсан. Ээж маань намайг 5 ханатай гэрт ганцаараа байхдаа төрүүлсэн гэдэг. Төрөх хугацаа нь арай болоогүй байсан би гэдэг хүн аавыг ажилдаа яваад гэртээ ирэхэд гэнэт төрчихсөн байсан болохоор аав маань магнай хагартлаа баярлаж, надад Амарсайхан гэдэг нэр өгсөн гэдэг, ...Хүний амьдралд хүнд хэцүү зүйл тохиолдовч түүнийг хэрхэн давж болдог, амьдралд ямар нандин мөч тохиодогийг, бие биенээ хэрхэн хайрлах ёстой вэ гэдгийг эрчүүд та бид ойлгох ёстой”... гээд нийслэлийн бүх эрчүүдийнхээ өмнөөс эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэлээ.

Сэтгэл нь хөдөлсөн хотын дарга Д.Батдаваа, Ө.Өрнөхбилэг нарыг 8 хүүхдийнх нь хамт хүлээн авч уулзаж халуун дотно яриа өрнүүлэн цагийг өнгөрүүлжээ.

 

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх