33-Р СУРГУУЛЬД “НОМЫН ӨРГӨӨ” БАЙГУУЛАГДЛАА

33-Р СУРГУУЛЬД “НОМЫН ӨРГӨӨ” БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Баатар хот Москвагийн нэрэмжит, Улсын тэргүүний Үндэсний Лаборатори 33-р сургуулийн 10а ангид  ДИТХ-н төлөөлөгч Г.Атармаагийн санаачилсан “Номын Өргөө” нээлтээ хийлээ.  ДИТХ-н төлөөлөгч Г.Атармаа нь хүүхдүүд рүү чиглэсэн олон ажил хийдгийн нэг нь  энэхүү “Номын Өргөө” юм.

Тус номын өргөөний танхимын дизайн, тохижилт, номын хандив зохион байгуулалтыг 10а ангийн хүүхдүүд өөрсдөө гар бие оролцож хийлцсэн юм. Тус нээлтийн үйл ажиллагааны үеэр “Номын Өргөө”-д Үндэсний төв номын сан, БЗД-ийн ИТХ-н төлөөлөгчид, Сургуулийн номын сан болон 61-р цэцэрлэг, Урлагийн гавъяат зүтгэлтэн Ж.Шараа болон 3-р хорооны оршин суугчид оролцож ном хандивлалаа.

Г.Атармаа:

Би БЗД-ийн ДИТХ-д 3-р хорооноос хоёр дахь удааагаа төлөөлөгчөөр сонгогдож байна. ДИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш хүүхдүүд рүү чиглэсэн  ажлуудыг санаачилж хийдэг. Үүний хүрээнд 61 дүгээр цэцэрлэг дээр 10 жилийн өмнө нээж байсан шатрын клуб өнөөдөр ч үйл ажиллагаагаа амжилттэй үргэлжлүүлж, тив дэлхийн аваргуудыг бэлтгэсээр байна. Өнгөрсөн жил 10а ангийнхантай Төв номын санд  “Дэлхийн номын өдөр”-өөр танилцаж байхад хүүхдүүд маань номонд их сонирхолтой, унших дуртай ажиглагдсан. Тэгээд эдгээр хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийе гээд 10а ангийнхан болон багш Нямсүрэнтэй хэд хэдэн удаа уулзаж, бэлтгэл ажлуудаа хийж дуусгаад өнөөдөр нээлтээ хийж байна. Энэхүү “Номын Өргөө”-г 33-р сургуулийн 10а ангийн хүүхдүүдтэйгээ хамтарч байгуулсан юм. Хүүхдүүд маань номын өргөөнийхөө зургийг өөрсдөө гаргаж, номын хандивыг зохион байгуулж, номуудаа дугаарлаж номын сангийн бүртгэлдээ оруулсан. Цаашдаа үүнийгээ хэрэгжүүлээд БЗД-ийн сургуулиудын номын сангуудад ном хандивлах давалгааг эхлүүлэхээр зориод явж байна гэлээ.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх