МАН "60 ТЭРБУМ" БҮЛЭГЛЭЛТЭЙГЭЭ ТЭМЦСЭЭР

МАН

Улсын нийслэл Улаанбаатар хотод 20 гаруй жил эрх мэдэл, албан тушаалын ноёрхлоо тогтоож, нийслэлчүүдийг амьдрах газар, амьсгалах агаар, зорчих замгүй болгож, Нийслэлд газрын наймааг цэцэглүүлж, бүр сүүлдээ албан тушаалыг  60 тэрбум төгрөгөөр зарж борлуулахаар хэлэлцэн, төрийн эсрэг “хуйвалдаан”өрнүүлсэн НИТХ-ын МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй нартай МАН-ын дарга У.Хүрэлсүх тэргүүтэй шинэ удирдлагууд тэмцэнэ гэдгээ илэрхийлснээс хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хооронд Монголын улс төрд, МАН-д олон үйл явдал өрнөснийг уншигч та бүхэн санаж байгаа. Ямартай ч МАН дах хотын фракцийн тэргүүн, “60 тэрбумын загалмайлсан эцэг” М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас нь буулгах гэж Монгол төр хууль гаргаж байж, сая нэг юм албан тушаалаас нь чөлөөлсөн.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхгэдэг хүн  М.Энхболдын “гарын хүн”, хотын даргаар ажиллаж байсан С.Батболдыг өөрийн нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөөд, 60 тэрбумын асуудлыг овоо цэгцэлж байтал, гэнэтхэн С.Мөнхчулуун гэх даргын амбицитай хэнээтэй нөхөр, заалнаас нэр дэвшин 60 тэрбумын Ц.Сандуй нарын зараал, АН-ын төлөөлөгчдийн дэмжлэгээр НИТХ дах Хотын даргын сонгох санал хураалтад оролцов. Ядаж байхад энэ нөхөр МАН дотроосоо зөвхөн Ц.Сандуй нарын 60 тэрбумын багийн цөөн хэдэн төлөөлөгчийн дэмжлэгийг авсан, төрсөн дүү нь хар тамхи, сэлэм барьж танхайрсан хэрэгт нэг бус удаа орооцолдсон нэгэн. 

Нийслэлд бугшсан “60 тэрбумынхан” эцсийн хүчээ шавхан, НИТХ дах АН-тай нийлэн С.Мөнхчулууныг хотын даргад зүтгүүлж, олонхийн санал аваатхав. Өнөөх нь ч  хэдийнээ “Хотын дарга” болчихсон мэт “сэрүүн зүүдэлж”,  сошиал хаягаараа өглөө бүр “Сайн уу Улаанбаатар минь” гэж мэндэлдэг болов. Өдөр тутмын сонинуудаар өөрийгөө магтуулж эхлэв. Гэсэн ч тэрбээр тусыг эс олж, хотын дарга болох нь бүү хэл, түйвээний эзэн төрсөн дүү, намын бодлого эсэргүүцсэн үйлдлээсээ болж намаас хөөгдөхдөө тулав.

Тодруулбал, МАН-ын Хяналтын хороо хуралдаж, НИТХ-ынтөлөөлөгч Ц.Сандуйг 60 тэрбумтай холбоотой, энэ схемийг хэрэгжүүлсэн, намынхаа болон сонгогчдын итгэлийг алдсан, НИТХ-ын төлөөлөгч  С.Мөнхчулууныг хамаарал бүхий этгээд нь олон нийтийн газар сэлэм эргүүлж танхайрсан, олон удаа хар тамхины хэрэгт холбогдсон, намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчиж,  АН-тай нийлж унагасан намын бодлогыг гэх үндэслэлээр намаас хөөх  шийдвэр гаргасан байна.

 

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх