Та даатгалтай бол үнэ төлбөргүй урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой боллоо

Та даатгалтай бол үнэ төлбөргүй урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой боллоо

Эрүүл Мэндийн Яамны зүгээс дахин шинэ ажил хэрэгжүүлсэнийг тус яамны сайд Д.Сарангэрэл өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тэр нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн 18-аас дээш насны даатгалтай хүн бүрийг "Урьдчилан сэргийлэх үзлэг"-т орон даяар хамруулах тогтолцоог бий болгон уг ажлыг хэрэгжүүлж эхэлжээ.

Та өөрийн насны багцыг сонгож, Нэгдсэн эмнэлгүүд болон ЭМД-ын гэрээт эмнэлгүүдэд очиж оношилгоо шинжилгээнд идэвхтэй хамрагдах юм байна. Манай улсын иргэд аливаа өвчнийг хүндэрсэн хойно нь эмчлүүлэх гэж цаг хугацаа алддаг дутагтайлтай. Тиймээс уг ажил нь бүх ард иргэдийнхээ төлөө үр бүтээлтэй ажил болсон нь дамжиггүй.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 7010-1128 дугаараас лавлаарай.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх