Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, гүйцэтгэлийн төлөвлөгөөний зорилтыг ханган биелүүлж ажил хөдөлмөрөөрөө хамт олноо хошуучлан ажилласан “Шилдэг газар, хэлтэс”, “Шилдэг албан хаагч”-даа шалгарууллаа.
2023 оны "Шилдэг газар, хэлтэс"-ээр
Нэгдүгээр байранд Мэдээллийн технологийн хэлтэс
Хоёрдугаар байранд Тамгын газар
Гуравдугаар байранд Худалдан авалт, гэрээлэлтийн газар
2023 оны орон нутаг дахь "Шилдэг хэлтэс"-ээр
Нэгдүгээр байранд Дархан-Уул аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэс
Хоёрдугаар байранд Дундговь аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэс
Гуравдугаар байранд Дорноговь аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэс
2023 оны шилдэг албан хаагч
- Тамгын газрын Бичиг хэргийн ажилтан Нэргүйн Уранбилэг
- Дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээний газрын Хяналт шинжилгээ үнэлгээний ахлах мэргэжилтэн Сандагжавын Тунгалаг
- Бодлого, төлөвлөлтийн газрын Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн мэргэжилтэн Баясгалангийн Чаминчулуун
- Тусламж, үйлчилгээ чанар, төлбөрийн хяналтын газрын Эмнэлзүйн хяналтын ахлах мэргэжилтэн Хаянхярваагийн Сувд-Эрдэнэ
- Худалдан авалт, гэрээлэлтийн газрын Сонгон шалгаруулалт, гэрээлэлт, гэрээний хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Батын Солонго
-Санхүү бүртгэлийн хэлтсийн Санхүүжилтийн мэргэжилтэн Зоригтын Золжаргал
- Олон нийттэй харилцах хэлтсийн Сургалт, сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн Баатарцогтын Номин-Эрдэнэ
- Мэдээллийн технологийн хэлтсийн Хөгжүүлэлт хариуцсан инженер Мөнхзулын Цээпилмаа
- Сэлэнгэ аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Цэвээн-Очирын Дэлгэр
- Хэнтий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн Доржийн Оюунбадам нар шалгарлаа.
Мөн салбарын болон бусад шагналаар шагнуулсан нийт албан хаагчиддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
Нийт 0