268 мянган тонн нүүрсний хэрэг юу болсон бэ?

268 мянган тонн нүүрсний хэрэг юу болсон бэ?

Эрдэнэс Таван Толгой компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон тухай мэдээллийг УИХ-ын гишүүн Л.Энхболд анх дэлгэж хуулийн байгууллагад шалгуулж байв. Төрийн өмчийн компаний талбай дээрээс нүүрс хулгайгаар зөөж байсан мэдээлэл тухайн үедээ маш их хэл ам, сенсаци дагуулсан үйл явц болж байлаа. Эхэндээ ямар ч боломжгүй зүйлийг сенсацилж улс төр хийсэн Л.Энхболд гишүүнрүү дайралт хийж байсан бол мэргэжлийн хяналтын байгууллага тухайн асуудал үнэн болохыг тогтоосны дараа иргэдийн дунд эргэлзээ улам бүр нэмэгдсэн юм. Харин уг асуудал ямар шатандаа яваа нь одоо тодорхойгүй бөгөөд улс төрийн сандал суудлын зодооны цаана замхардаг нөгөө л хэргүүдийн адил замхрах замруугаа орчихов уу гэсэн хардлага төрж байна. УИХ-ын гишүүн Л.Энхболдын дэлгэсэн материал үнэн бол Эрдэнэс таван толгойн үе, үеийн захирлууд орон нутгийн гэх жижиг таван толгойн удирдлагуудтай хамт олон жилийн ял үүрэх ноцтой асуудал. Хэрвээ Л.Энхболд гишүүний дэлгэсэн материал худлаа бол тэр бусдын нэр төрд халдаж ор үндэслэлгүй мэдээлэл тараасан буруутай үйлдэлийнхээ хариуцлагыг хүлээнэ. Хуулийн байгууллага аль талынх нь бурууг замхруулахаар чихээ бөглөж суугаа бол...

 

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх