МОНГОЛРОСЦВЕТМЕТ ТӨҮГ-ЫН АЖИЛЧДАД БАРЬСАН ОРОН СУУЦНААС ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА НАР АВСАН НЬ АУДИДААР ИЛЭРЧЭЭ

МОНГОЛРОСЦВЕТМЕТ ТӨҮГ-ЫН АЖИЛЧДАД БАРЬСАН ОРОН СУУЦНААС  ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА НАР  АВСАН НЬ АУДИДААР ИЛЭРЧЭЭ

 

Монголросцветмет ТӨҮГ-т Үндэсний аудитын газраас шалгалт ороход уг шалгалтаар нэгэн ноцтой зөрчил илэрчээ. Тус үйлдвэр орон сууц барьсан бөгөөд зорилго нь тухайн орон сууцны тал үнийг үйлдвэрээс төлж удаан жил үр бүтээлтэй ажилласан ажилчдадаа зах зээлийн үнээс хямд, хөнгөлөлттэй үнээр өгч нийгмийн асуудлыг дэмжих зорилготой байж.

Гэтэл уг орон сууцнаас өөр байгууллагын ажилчид нийт 9 орон сууц авсан бөгөөд тэдгээр хүмүүс нь Монголросцветмет ТӨҮГ-ын захиргааны байгууллага болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нар байсан нь илэрчээ. Дүрэм журмаас давсан уг үйлдэлийг хөөн шалгахад тус дарга нар эрх мэдлээ урвуулан ашиглаж тухайн орон сууцны төслөөс үйлдвэрийн ажилчдын хөнгөлөлттэй үнээр авсан нь аудитын шалгалтаар илэрсэн байна.

Монголросцветмет ТӨҮГ-ын ажилчдын орон сууцнаас хөнгөлөлттэй үнээр өөр байгууллагаас хамрагдсан байдал:

Эндээс харвал тус үйлдвэрийг хариуцдаг захиргааны газрын дарга Б.Цэнгэл нь садан төрлийн дүүдээ, мөн туслахдаа, бас жолоочдоо тус бүр орон сууц авч өгсөн байгаа нь өөртөө авсан хоёртой нийлүүлбэл нийт 5 орон сууц авсан гэсэн үг.

Уг асуудлыг Монголросцветмет ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтнаас тодруулахад:

“Ганц манай байгууллага тэд нарт давуу эрх олгодог юм биш шүү дээ. Ер нь төрийн өмчийн дарга нар захиргаан дор харъяалагддаг бүх байгууллагуудаасаа байнгын хувийн асуудлын дэмжлэг, хандив тусламж авахаас эхлээд эрх мэдлээ урвуулан ашиглаж хувийн эрх ашгийн асуудлуудыг шийдүүлдэг гэж ярьдаг” хуулийн байгууллагууд шалгадаггүй биз дээ" гэсэн мэдээллийг өгөөд нэрээ нууцлахыг хүссэн юм.

Үндэсний аудитын газраас уг зөрчлөө 9-р сарын 01-ний дотор арилга гэсэн чиглэл өгсөн байна. Гэхдээ яаж шийдвэрлэсэн нь одоо нууц хэвээр байна.

Хамгийн харамсалтай нь хулгай нь баригдвал буцааж өгөөд хариуцлага хүлээхгүй ажлаа хийгээд явдаг байдал энэ байгууллагад тогтсон. Төрийн өмчийн олон байгууллагуудыг хариуцдаг захиргааны байгууллагын дарга нарыг хуулийн байгууллагууд шалгах цаг нэгэнт болжээ.

Хөтөл цемент шохой үйлдвэрийн захирал асан Л.Наранбаатар компанийх нь балансид байдаг машиныг төрийн өмчийн хэлтсийн дарга унаж тансагладаг, цемент тасалдсан үед Б.Цэнгэл дарга нөлөөлж хамаарал бүхий компанидаа цемент авахыг захиргааддаг гэх мэт хууль бус зөрчлүүдийг нь ам нээхдээ төрийн өмчийн харъяаллаас Цемент шохой үйлдвэрийг гаргаж, олон нийтийн хувьцаат компани болгохгүй бол хөгжихгүй хэмээн ярьж байсан нь уг захиргааны байгууллагыг шалгах хангалттай үндэслэл болсон хэдий ч тухайн үедээ намжсан.

Өнөөдөр төрийн өмчийн компаниуд хөгжөөд байна уу, эсвэл төрийн захиргааны байгууллагых нь дарга нар болон тэдний тойрон хүрээлэгчид хөгжөөд байна уу гэдгийг хуулийн байгууллага шалгахад тэдгээр дарга нараас ялгүй үлдэх хүн үгүй л болов уу.

Ерөнхий сайд аа! Хууль зүйн сайд аа! Энэ илжирсэн байгууллагаа татан буулга, эсвэл энэ даварсан дарга нарын бүх мөрийг мөшгиж далд бүхнийг нь ил болгож хуулийн хатуу хариуцлага үүрүүлэх наад захын нотлох баримт биш үү!

Нийт 1

  • Монрос

    За том асуудлуудыг нь жижигхээн энэ нэг байрны юмаар халхалж сарниулахгүй шүү. Хорьж байгаад бөөс хуурсыг нь түүж шалгавал насаараа нарсанд байх улсууд

Сэтгэгдэл үлдээх