ЭМДЕГ-аас Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан өнөөдөр Сүхбаатарын талбайд ахмадууд, даатгуулагч-иргэдэд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцдаг тусламж үйлчилгээ, гэрээ байгуулсан эмнэлгүүд, шимтгэл төлөлт, урьдчилан сэргийлэх үзлэг, хөнгөлөлттэй эм зэрэг эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллаж байна.
Энэ үeэр ЭМДEГ-ын дарга Л.Бямбарсүрэн өдөрлөгт оролцож байгаа нийт ахмадуудад "Ахмадын баяр"-ын мэндчилгээ дэвшүүлээд ЭМД-ын сангаас үзүүлж байгаа тусламж үйлчилгээ, боломжийн талаар мэдээлэл өглөө.
Төрөөс ЭМД-ыг хариуцан төлдөг 7 төрлийн даатгуулагч байдаг. Үүний нэг нь тэтгэврийн насны ахмадууд юм. Тэдний авч байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан төлдөг. Иймд ахмадууд маань ЭМДEГ-тай гэрээтэй 2300 гаруй ЭМБ-иар үйлчлүүлэх бүрэн боломжтой.
17 цагийн байдлаар 100 гаруй ахмадууд, даатгуулагч иргэдэд ЭМД-ын үйлчилгээг газар дээр нь хүргэж ажиллалаа.
Нийт 0