Дөнгөж сая Засгийн газар цалин урамшууллыг дахин 8 хувиар нэмэгдүүллээ. Ингэхдээ эмч нарын цалингийн шатлалыг 4,5 -аас 6,7 болгож ахиуллаа. Үүний үр дүнд эмч нарын цалин ажлын байрны үнэлгээнээс шалтгаалж 21,3-47,1 хувиар буюу 122-270 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Түргэн тусламжийн 511 жолооч бий. Тэдний цалин 142,928 төгрөгөөр нэмэгдлээ. Засгийн газрын тогтоол 1-р сарын 1-нээс тооцож хэрэгжинэ. Түүнчлэн өмнө нь үлдсэн байсан Эм зүйч, Ерөнхий мэргэшил , ЭМ-ийн удирдлагын мэдээлэл, ЭМД ,Өрхийн эмч, Био анагаах ,НЭМ-ийн мэргэжилтэн зэрэг 3802 эмч мэргэжилтэн ТҮЭМ-4-өөс ТҮЭМ-5 руу шилжиж цалин 21,3%-р нэмэгдэв. Мөн дүрс оношлогооны техникч, Хоол зүйч, Эм найруулагч, Сэргээн засахын мэргэжилтэн 647 хүн ТҮЭМ-2-оос ТҮЭМ-4-т очиж 122.170 төгрөгөөр тус бүр нэмэгдсэн байна. Сонгсгол засалч, Эмгэг судлалын туслах ажилтан ,ЭМ-ийн мэдээллийн техникч нар ТҮЭМ-2-оос ТҮЭМ-3-т шилжиж цалин 29,8 %-р өслөө. Бүтэн жилийн турш ажлын байранд суурилсан үнэлгээ, судалгаа хийж өнөөдрийн боломжийг бүрдүүлсэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон түүний баг хамт олонд эрүүл мэндийн салбарынхны өмнөөс гүн талархал илэрхийлье.
Эрүүл мэндийн салбар бол энэ салбарт ажилладаг эмч сувилагчдын асуудал биш. Монголын 3 сая гаруй иргэний асуудал билээ.
Нийт 0