МИАТ-ын захирлууд мэргэн санаа хуйвалдаж "ДАЙНЫ ЭРСДЛИЙН САН" гэдэг юм байгуулж түүгээрээ дамжуулж 10 орчим тэрбум төгрөг завшсан байдаг. Албан тушаалаа урвуулан ашигласан гол хүн болох МИАТ-ын дэд захирал Ч.Хоролсүрэнд 13 жил хорих ял оноосон боловч ганц хоёр жилийн дараа суллагдсан байсан нь нэлээдгүй хэл ам дагуулж байлаа.
Эдүгээ тэр “Монголиан Эйрвэйс Карго” ХХК-ын эзэн. Тэднийх өнгөрөгч 12 сард гадаадаас AIRBUS А330-200, А320-200 хуучин онгоцууд оруулж иржээ.
Аль ч оронд ашиглагдаж байсан агаарын хөлгийг оруулж ирэх тохиолдолд манай улс зорчигч тээвэрлэхийн өмнө 100-аас доошгүй цагийн бататгах туршилтын нислэгийг заавал үйлдсэний үндсэн дээр тээврийн зөвшөөрөл өгдөг хатуу журамтай байтал 1-р сарын 14-нд тухайн онгоц нь шууд зорчигч тээвэрлэж туршилтын нислэг үйлдэж ноцтой зөрчил гаргасан нь илчлэгджээ.
Уг нь уг шийдвэрийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг ИНЕГ-ын Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны дарга П.Ганболдод гэдэг нөхөрт даалгасан байдаг. Гэтэл П.Ганболд дарга шууд Вьетнамруу зорчигч тээвэрлэж туршилтын нислэг хийлгэж иргэдийн амь насыг эрсдэлд оруулж болохуйц, хууль журам зөрчсөн, дураараа шийдвэр гаргажээ.
Тухайн онгоцонд зорчиж явсан иргэд тэр онгоцыг актлах дөхсөн агаарын хөлгийг манайхан авчраад туршилтын нислэг хийж байгааг мэдээгүй нь ойлгомжтой. Хэрвээ өөр улсад туршилтын нислэгээр зорчигч тээвэрлэж иргэдийнхээ амь насаар тоглож, нисэхийн аюулгүйн дүрмийг зөрчсөн бол өчиггүй ял шийтгэл хүртэж шоронд ордог.
Монголд харин том эрх мэдэлтний хамааралтай этгээд хууль журам зөрчиж, дур зоргоороо авирлаж болдог нэг жишээ энэ. П.Ганболд гэгч этгээд нь Ховд аймгийнх бөгөөд, Зам тээврийн сайд С.Бямбацогтын хүн гэгддэг. Тийм болохоор хуулиас дээгүүр том толгойт П.Ганболдод хариуцлага тооцох бүү хэл С.Бямбацогт сайд түүнийг ИНЕГ-ын дарга болгохоор зүтгүүлж байгаа гэнэ.
Дээрхи онгоцонд хууль бус дүгнэлт бичүүлсэн бас нэг хүн бий. Тэр бол ИНЕГ-ын байцаагч Н.Амарсанаа. Тэрбээр эрх бүхий дарга нараасаа албан томилолт, зөвшөөрөл ч авалгүй ажилдаа ирэхгүй олон хоносон гэнэ. Гэтэл эхнэр хүүхэд хамаатан саднаа дагуулаад гадаадруу аялсан байжээ. Ингэхдээ тэд “Монголиан Эйрвэйс Карго” ХХК-ын онгоцоор зорчсон байж болзошгүй байна. Хэрвээ тийм бол иргэдийн амь насыг эрсдэлд оруулах хууль бус дүгнэлт бичиж өгсөний авлигаа үйлчилгээгээр авсан байж таарах нь.
Бид энэхүү мэдээллийг илүү сайн судалж үргэлжлэлийг нь хүргэх болно.
Erdene
Unshsan chin zurh delschlee. Ene nisehiin salbar chin yamar geechiin muu yor nuurletsen bguullaga ve. Bainga hulgai luivar idsen uusan zavshsan huuli zurchsun dampuu yum duuldaj bhiin
Гомбосүрэн
Энэ Хоролсүрэн гээд нөхөртэй нийлсэн болгон шоронгийн хаалга татдаг балай шүү! Нисэх даяар мэддэг.
Болд
Миат нь ч гэсэн ажлаа хийдэггүй, мэддэггүй хэдэн хэлтсийн дарга хүүхнүүдээ солиоч эээ.....
Санал
ИНЕГ шалгалтаа маш муу хж бгаа. Анхны нислэгээ аюултай ачаагаар эхлүүлсэн Изнис компанийг шалгахгүй дуугай л бгаад бн даа. Их том зөрчил. Нэг тогоотой юм уу эсвэл
Иргэн
Манай байгууллага гэж зүгээр л дарга нарыхаа аж амьдралыг тэтгэдэг газар болсон. Одоо Бямбацогт нь энүүгээр дамжуулж хэсэг цөлмөөд явах юм байна л даа.
Баагий
Юун дарга болгох вэ! Ажлаас нь халаад хариуцлага ногдуулах хангалттай шалтгаан гаргасан байна. Ийм хүнд тамга бариулвал юу болох вэ чөтгөр гэж
Үг
Шат, шатандаа л эрх мэдлээ ашиглаж халтуур хийчих юмаа. Тэр байцаагч нар бас хурган ашиглаад аялаастай
ИНЕГ
Энэ байгууллагыг шимж амьдардаг 5-аас дээш жил ажилласан газар хэлтсийн дарга нарыг бүгдийг нь солихгүй бол өөдлөхгүй. Бодлого шинэчлэгдмээр байна. Хулгай бодоод гарын үсэгний халтуур хийж байгаа улсуудаас шмнэ салхи сэвэлзэхгүй