Өдөр бүр дайны байдалтай байдаг Сир, Судан зэрэг улсуудад нэг жилд зуурдаар нас бардаг хүмүүсийн тооноос илүү хүн Монголд зөвхөн авто ослоор нас бардаг гэсэн судалгаа ард иргэдийн айдсыг, бас харууслыг төрүүллээ. Өнгөрсөн онд л гэхэд 562 хүн авто ослоор нас барсан гэсэн тоо баримт байна. Зам тээврийн ослын ихэнх нь нийслэлийн хэмжээнд болдог бол хүний амь нас хохирсон ослын олонхи нь орон нутгийн зам дээр болдог байна. Шалтгаан нь орон нутгийн зам стандартын бус байгаагаас гадна жолооч нарын хариуцлагаас дийлэнхи ослууд болдог гэсэн тоо баримт байна. Тухайлбал хурд хэтрүүлэлт, гүйцэт түрүүлэх явц, шөнийн цагт гэрлээ шилжүүлэхгүй явсанаас, мөн ядарсан үедээ жолоо барьсанаас голлох ослууд үүддэг байна. Хурдтай явсан автомашины дугуй буудах, гэнэт рулийн аппарат болон тормос ажиллахгүй болох гэх мэт техникийн шалтгаануудаас үүдсэн ослууд ч нэмэгдэх болжээ. Тиймээс жолоочид автомашиныхаа техникийн үзүүлэлт, бүрэн бүтэн байдлыг бүрэн хангаж байх нь ийнхүү чухал ажээ.
Нийт 0