"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ СУВГУУДЫГ АЖИЛЛУУЛЖ БАЙНА

“Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод мэдээлэх зорилгоор “Шилэн компани” болох зорилтыг дэвшүүлэн ажилладаг. Энэ хүрээнд компанийн www.ett.mn вэб сайтад мэдээллүүдээ нээлттэй, ил тод байршуулдаг.

Энэ дагуу иргэд хувьцаа эзэмшигчдээс ирсэн гомдол, саналыг хүлээн авч, шийдвэрлэн ажиллаж байна. Тодруулж хэлбэл, компанийн дотоод үйл ажиллагаа, авлига, ёс зүй, жендер хүний эрхтэй холбоотой санал гомдлыг www.ett.mn вэб сайтын Санал гомдол  цэсэнд бичгээр, 1800-1072 лавлах утсаар хүлээн авч байна. Иргэд хувьцаа эзэмшигчдээс ирсэн санал гомдлыг компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын холбогдох мэргэжилтнүүд хүлээн авч шийдвэрлэн ажиллана.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх