АХМАДЫН ХОРООНД НЭН ШААРДЛАГАТАЙ, ОЛОН ҮЙЛДЭЛТ ӨНГӨТ ХЭВЛЭГЧ ГАРДУУЛЛАА
ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтанцом, Даргын зөвлөлийн гишүүд, ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргал нар өнөөдөр иргэний нисэхийн Ахмадын өргөөний тохижилт, үйлчилгээтэй танилцлаа. Энэ үеэр Ахмадын өргөөнд үйл ажиллагаа явуулахад нэн шаардлагатай байгаа тоног, төхөөрөмжүүдийн нэг, олон үйлдэлт өнгөт принтрийг Ахмадын хорооны дарга З.Наранцэцэгт гардуулсан юм.
Б.Алтанцом дарга хэлэхдээ “Иргэний нисэхийн салбарын өнөөгийн хөгжлийг бүтээхийн төлөө хамгийн хүнд цаг үед ажиллаж ирсэн үе, үеийн ахмад буурлууд та бүхэндээ залгамж халаа болсон бид бүхэн үргэлж талархаж байдаг. Хүн бүхэн ахмад ажилтан болох учир ахмадуудаа хүндэтгэх, алтан сургаалийг нь сонсох, салбарынхаа залууст мэдлэг туршлагаа хуваалцах, уулзалт зохион байгуулах зэрэгт ашиглагдах өөрийн гэсэн энэ өргөөний тохижилт, орчинд анхаарч ажиллах нь хойч үе бид бүхний үүрэг. Та бүхэн маань эрүүл энх байж энэ салбарынхаа хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулсаар байх болтугай” гэлээ.
Иргэний нисэхийн Ахмадын хороо нь Улсынхаа тэргүүн Ахмадын хороогоор шалгарсан нь байгууллагын удирдлагууд байнга дэмжлэг үзүүлж, ахмадууддаа үргэлж тусалж, дэмжсэн шийдвэрүүдийг гаргаж ирсэнтэй салшгүй холбоотой гэдгийг З.Наранцэцэг дарга дурдаад, жилээс жилд Ахмадын хорооны гишүүд нэмэгдэж байгааг ч онцоллоо.
Нийт 0