Монгол улсын анхны авто осол 1921 онд гарчээ. Хамгийн сонирхолтой нь тухайн үед манай улсын хэмжээнд хоёрхон автомашин байснаас тэр хоёр нь бие биенээ олж мөргөлдсөн юм.
Улаан Гэлэн гэх хүн 1920 онд чийчаан оруулж ирэн түүнийгээ Цэцэг Шагдар хэмээх хөдөө хүрээнд хэд хэдэн гуанзтай, ардын намын томчуудтай дотно нөхөрлөдөг тэр үеийн баячуудын нэгд заржээ. Харин хоёр дахь машин нь манай оронд ирсэн газарзүй судлаач, байгаль зүйч Д.Эндрюс эрдэмтнийх байж. Тэрээр буцахдаа машинаа Богд хаанд бэлэглэж Богдын жолооч буриад Бадам Монголын хамгийн анхны авто ослыг гаргажээ.
Нийт 0