Нийслэлийн иргэдийн хамгийн ихээр зорьдог амралт, аялал зугаалгын бүс болох Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газарт байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ажиллалаа. 300 орчим мянган га талбайг хамаарч 24 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа тус газрын хувьд тулгамдсан асуудал нь аялагч, амрагчдаас үүсэх хог. Өнгөрсөн жилийн баяр наадмын амралтын 7 хоногт нийт 40 тонн хогийг байгаль хамгаалагчид цэвэрлэсэн бол энэ жил 15 тонн хогийг цуглуулан зориулалтын цэгт хүргэсэн байна. Энэ өдрүүдэд нийт 20 мянга орчим тээврийн хэрэгсэл Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрыг хамгаалалтын бүсэд нэвтэрчээ. Ажлын ачаалал их байгаа учир байгаль хамгаалагчдын орон тоо, машин техникийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харгалзан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох албаныханд үүрэг өглөө.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А-95 тоот тушаалаар нийт 24 зөвшөөрөл буюу 61,12 га газрын эрхийг цуцалсан. Цаашид хуулийн хэрэгжилтийг хангуулан, шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн авахаа Н.Уртнасан сайд онцоллоо.
Нийт 0