Нийслэлийн өмчит "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн зүгээс өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийг урьж байгууллагынхаа үйл ажиллагаа, төлөвлөгөө, хэтийн зорилгоо танилцууллаа. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлийн хөрөнгө оруулалттай хийгдэхээр төлөвлөсөн болон хийгдэж буй томоохон төслүүд, явц, учирч буй тулгамдсан асуудлуудын талаарх мэдээллийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд Гүйцэтгэх захирал, НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг өгч, хамтран ажиллах, төлөөлөгчид бодлогын түвшинд дэмжих тал дээр ойлголт нэгдсэн үр дүнтэй уулзалт боллоо. Өнөөдрийн байдлаар тус ХК нийслэлийн нийтийн тээврийн автобусад байгалийн хий нэвтрүүлэх төсөл, Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл, олон улсын стандартад нийцсэн такси үйлчилгээний төсөл, шингэрүүлсэн шатдаг хийг байгууллага, аж ахуйн нэгжийн халаалтад нэвтрүүлэх төсөл, нийтийн ахуйн үйлчилгээний төсөл, онгоцны буудлын буухиа автобус, такси үйлчилгээний зэрэг төслүүдийг нийслэлд нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр амжилттай ажиллаж байна.
Нийт 0