МОНГОЛ УЛС ХИЛЭЭ НЭЭЛЭЭ

МОНГОЛ УЛС ХИЛЭЭ НЭЭЛЭЭ

Монгол Улс 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс албан ёсоор хилээ нээлээ. Ингэснээр манай улсын иргэд хил нь нээлттэй байгаа Турк, АНУ, Эмират, Грек, Киргиз, Тайланд, Индонез, Бразил, Египет, Энэтхэг зэрэг 10 гаруй улс руу зорчих боломжтой болж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас коронавирусний эсрэг вакцинд хамрагдсан иргэддээ вакцин хийлгэснийг нотлох гэрчилгээ олгож, гадаадын улс орноор хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан болон Их Британи, Унгар зэрэг Европын орнуудтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар цар тахлын улмаас дэлхийн 110 гаруй улс, тухайлбал, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон болон Европын орнууд хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, гадаадын иргэдэд виз олголтоо зогсоон, зөвхөн тухайн улсад байнга оршин суух визтэй гадаадын иргэдийг нэвтрүүлж байна.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх