ДЭЛҮҮН БОЛДОГ НИСЭХ БУУДЛЫН ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

ДЭЛҮҮН БОЛДОГ НИСЭХ БУУДЛЫН ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох төр засгийн бодлого шийдвэрт үндэслэн ИНЕГ 2016 оноос Дадалын нисэх буудлыг шинэчилэн барих төлөвлөлтийг хийж ирсэн юм.

Энэ төлөвлөлт Их Эзэн Чингис хааны түүхт аялал жуулчлалын үндэсний парк байгуулах ажилтай уялдаж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дэлүүн болдог нисэх онгоцны шинэ буудлыг барих хөрөнгө оруулалт өнгөрсөн онд шийдэгдэж улмаар 2020 оны намар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх байсан ч “Ковид-19” цар тахлын улмаас хойшлогдоод байсан юм.

Өдгөө дэлхий даяар цар тахлын эсрэг вакцинжуулалт эхэлж, улмаар ковидын дараах эдийн засгийн сэргэлт, аялал жуулчлалын эрчимтэй хөгжилд улс орнууд бэлтгэж эхлээд байна.

Тиймээс манай улс ч иргэний нисэх, аялал жуулчлалын салбарыг сэргээх, ялангуяа манай улсыг зорин ирэх жуулчдын тоо урьд, урьдынхаас илүү өсөн нэмэгдэх хандлагатайг урьдчилан тооцоолж Хэнтий аймгийн Дадал сум дахь нисэх буудлын шинэ бүтээн байгуулалтыг ийн эхлүүллээ.

Шав тавих ёслолд аймаг, сумын удирдлагууд болон нисэх буудлынхан оролцсон. Бүтээн байгуулалтын ажлыг "Биг Монголиа билдинг" ХХК 2021-2022 оны хугацаанд хийж гүйцэтгэх юм.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх