Соёлын болон түүхэн аялал жуулчлалын хөтөч үнэ төлбөргүй сургана

Соёлын болон түүхэн аялал жуулчлалын хөтөч үнэ төлбөргүй сургана

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв ААТТӨҮГ, "Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо" хамтран

  • “СОЁЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ БЭЛТГЭХ”,
  • “ТҮҮХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ БЭЛТГЭХ”

хос сургалтыг 2021 оны 6 дугаар сарын 02-08-ны өдрүүдэд онлайн “ZOOM” аппликейшн ашиглан ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зохион байгуулах гэж байна.

Тус сургалт дараах хоёр хэсэгтэй бөгөөд суралцагч хоёр сургалтын аль нэгт, эсхүл хоёуланд нь хамрагдах боломжтой.

Соёлын аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч бэлтгэх сургалт:

2021.06.02-08-ны ажлын өдрүүдэд 10:00-13:10 цагийн хооронд

Түүхэн аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч бэлтгэх сургалт:

2021.06.02-08 ны ажлын өдрүүдэд 14:00-17:10 цагийн хооронд

Хамрах хүрээ:

•Аялал жуулчлалын хөтөч, тайлбарлагчаар 1-ээс дээш жил ажилласан байх;

•Улаанбаатар хот, орон нутгийн музейн хөтөч тайлбарлагчид, зохион байгуулагчид, орон нутгийн соёлын өвийн ажилтнууд. /Амжилттай хамрагдсан суралцагчдад гэрчилгээ олгоно/

Доорх холбоосоор 2021.05.31-ний өдөрт багтаж бүртгүүлнэ үү.

(Хоёр сургалтад хоёуланд нь хамрагдах бол тус бүрийн холбоосоор бүртгүүлнэ үү.)

Соёлын аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч бэлтгэх сургалт:

https://docs.google.com/.../1FAIpQLSdwoYW8e89.../viewform...

Түүхэн аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч бэлтгэх сургалт:

https://docs.google.com/.../1FAIpQLScTOwi9tsq.../viewform...

Тодруулах зүйл байвал доорх утсаар холбогдоно уу.

99168741, 96647818, 99589881

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх