Улаанбаатар хотын хөгжлийг дээшлүүлэхэд энэ мэт олон титаль ажлуудыг зайлшгүй хийх цаг болжээ

Улаанбаатар хотын хөгжлийг дээшлүүлэхэд энэ мэт олон титаль ажлуудыг зайлшгүй хийх цаг болжээ

Улаанбаатар хотын хөгжлийг дээшлүүлж, өнгө зүсийг сайжруулах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, хаалтыг буулгаж байна

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, хаалтыг буулгах ажлыг эхлүүлээд байна.

Эрүүл, аюулгүй, тохь тухтай нийслэл хотыг хамтдаа бүтээхийн төлөө иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжиж ажиллахыг уриалж байна. Улаанбаатар хотын хөгжлийг дээшлүүлэхэд энэ мэт олон титаль ажлуудыг жижиг хэмээн орхигдуулалгүй шийдвэрлэх цаг нэгэнт болжээ.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх