Компанийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой албан бичиг, тушаал, шийдвэр болон гэрээний төсөл боловсруулах, хянах, компани болон түүний охин, хараат компанийн эрхэлж буй үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, эрх зүйн орчин, дүрэм журмын хэрэгжилтийг хангах, хууль, эрх зүйн асуудлаар итгэмжлэлийн үндсэн дээр шүүх, хууль хяналтын байгууллагын өмнө компанийг төлөөлөх, хууль эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх.
Тавигдах шаардлага:
- Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
- Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх,
- Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх,
- Англи хэлний дунд түвшний бичгийн болон ярианы чадвартай байх,
- Ял шийтгэлгүй, ёс зүй болон нэр хүнд компанид ажиллахад харшлахгүй байх.
Дээрх шаардлагыг хангаж буй нэр дэвшигч нь CV-ээ дор дурдсан баримт бичгүүдийн хамтаар 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цагаас өмнө [Email hidden] и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
Лавлах утас: 7777-0002 /ажлын цагаар/
Нийт 0