НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ДЭРГЭД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЖЭЭ

НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ДЭРГЭД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЖЭЭ

Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид нэгдэж, Хурлын дэргэд Эмэгтэйчүүдийн зөвлөл байгууллаа. Зөвлөлийн гишүүд өнөөдөр Хурлын дарга Ж.Батбаясгалантай уулзаж, зорилго, 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа танилцуулав. Зөвлөлийн бүрэлдэхүүнд төлөөлөгч Н.Баярчимэг, Л.Ариунтуяа, Х.Болормаа, Г.Гангамөрөн, Б.Мөнхцэцэг, Б.Мягмар, Ү.Оюунзул, Д.Энхтуяа нар багтсан бөгөөд зөвлөлийн даргаар төлөөлөгч Б.Мягмарыг сонгожээ.

Дээрх зөвлөл нь улс төрийн нам үл харгалзан нийслэлийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэх, тэдний нийтлэг эрх ашгийг илэрхийлж, Улаанбаатар хотын хөгжилд эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр дотоод ардчиллын зарчмыг баримтлан ил тод үйл ажиллагаа явуулах зорилготой юм байна.

Энэ зорилгын хүрээндээ 2021 онд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийг бодлогоор дэмжих, тусгай хэрэгцээт иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, чөлөөтэй зорчих боломж бүрдүүлж орц, гарцыг нээх, гэр бүлийг дэмжих олон талт үйл ажиллагаа явуулах, ахмад настны эрүүл мэндийг дэмжих, гэр бүлийг дэмжих гэх мэт олон талд үйл ажиллагаа төлөвлөөд байгаа юм байна.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаад, “Хурлын дэргэд Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдсанд баяр хүргэжээ. “Эмэгтэйчүүдийн зөвлөлд ажлын амжилт хүсье”

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх