Одоогоос хоёр жилийн өмнө олон нийтийг цочирдуулсан жигшүүрт хэргийг сөхөхөөс аргагүйд хүрч байна.
Тухайн үеийн Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Д.Батболдтой нэгэн зэрэг амрагийн харилцаатай байсан хоёр бүсгүй нэгнээ мэдсэнээс болж нэгнийхээ халуун аминд хүрсэн цочирдом хэрэг гарч байв. Хэрэг явдал болсон өдөр Д.Батболдыг баривчлахад тэрээр Яргайтын зусланд М гэгч өөр бүсгүйтэй хамт байсан нь олон нийтэд ил болж байсан. Тухайн үед яамны нэгэн дарга уулзсан бүсгүй бүртээ үнэтэй автомашин бэлэглэж явдаг тухай нэлээдгүй дуулиан дэгдэж байсныг уншигчид санаж байгаа байх.
Тийнхүү нэг сайхан бүсгүй шороогоор хучуулан мөнх бусыг үзэж, нэг сайхан бүсгүй шоронд насыг элээж байгаа.
Энэ хэргийг сөхөж сануулсан учир нь гэвэл хоёрын хоёр халуун дулаан гэр бүлд зовлон учруулсан эрхэм дарга Д.Батболдын төрсөн дүү болох БОАЖЯ-ны ТНБД Д.Ганболдтой холбоотой нэгэн хэрэг одоо шүүхээр шийдэгдэх гэж байна.
Уг үйлдэл нь хэргийн эзэн “шар” хочит Д.Ганболд ахыгаа дууриан гэр бүлээсээ гадуур хоёр ч бүсгүйтэй амрагийн харилцаатай байснаас үүдсэн гэмт хэрэг аж. Хамгийн хачирхалтай нь тухайн хоёр бүсгүй гэр бүлтэй бөгөөд нэгнийх нь нөхөр хэргийн эздийг үйлдэл дээр нь гардаж бичлэг хийн баримтжуулан шүүх дээр нотлох баримт болгон өгсөн байна.
Мөн л хоёрын хоёр гэр бүлийг салгах бузар үйлийн эзнийг тус яамныхан “УДМЫН ХОРМОЙН ДОН” хэмээн жиг жуг жигшин ярьцгааж байх юм.
Ардын Төр албан тушаалтнуудыг томилохдоо гэр бүлийн хүмүүжил, ёс зүйн босгыг нь өндөр шалгуур болгох цаг нэгэнт ирсэнийг төрсөн ах, дүү хоёрын садар явдал чангаар сануулах нь!!!
100 жилийн ойтойгоо золгож буй ууган нам ийм ёс суртахуунгүй хүмүүстэйгээ ёс зүйн болон хуулийн хариуцлага тооцохыг ард түмэн нэхэн шаардана...
Нийт 0