АЛТАН УУРХАЙЧДАД ДУРСГАСАН АЛТАН ПЯНЗЫГ АЛДРЫН ТАНХИМД БАЙРШУУЛАВ

АЛТАН УУРХАЙЧДАД ДУРСГАСАН АЛТАН ПЯНЗЫГ АЛДРЫН ТАНХИМД БАЙРШУУЛАВ

ХУРД хамтлаг 2013 онд үүсэн байгуулагдсаны 20 жилийнхээ ойн хүрээнд Монголын урлагийн түүхэнд анх удаа "Алтан Пянз" хэвлүүлсэн байдаг. Дэлхийн хамгийн шилдэг пянз хэвлэдэг компани болох АНУ-ын Лос Анжелест байдаг Эрика рекордст энэхүү алтан пянзаа хэвлүүлжээ.

2019 оны 07-р сарын 09-ний өдөр тус хамтлагийн “ХАЙРТАЙ” аян Багануур дүүрэгт болсон. Энэ үеэр Багануур ХК-нд зочилсон хамтлагийнхан АЛТАН ПЯНЗАА уурхайчиддаа бэлэглэхээ амласан билээ. Тэгвэл тэд амлалтаа биелүүлж Алтан уурхайчиддаа Алтан пянзаа дурсгалаа. Монголын рок попын шилдгийн шилдэг ХУРД хамтлагийн өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг 9 дуу багтсан АЛТАН ПЯНЗ ийнхүү компанийн алдарын танихмд заларлаа.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх