Шинэ хот суурин, уул уурхай, үйлдвэр байгуулах зэрэг их бүтээн байгуулалтад эрдэм мэдлэг, авъяас чадвараа зориулж явсан 1980-аад оны идэр залуус өдгөө гавъяаныхаа амралтанд гараад үр ачаа тойруулан суугаа ахмадууд болоод байна.
Тэр үеийн залуучуудын гар, сэтгэл нийлсэн нөр их хөдөлмөрөөр бүтээн байгуулсан Багануурын нүүрсний уурхай өнөөдөр Монгол Улсын нүүрсний хэрэгцээний 60 хувийг данграараа хангаж байгаа эх орныхоо тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг болтлоо өсөж хөгжсөн. Энэ бүгдэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан ахмадууд та бүхнээр Монголын нийт ард иргэд, тэр дундаа уурхайчид бид бахархадаг юм.
2020 оны байдлаар компанийн харъяанд 408 ахмад байгаа бөгөөд уурхайн захиргаанаас жил бүр ахмадуудынхаа дунд хийх ажлын төлөвлөгөө гарган ажилладаг. Мөн түлээ нүүрсний хөнгөлөлт, цагаан сарын бэлэг, буцалтгүй тэтгэмж, ахмадуудад зориулсан олон нийтийн арга хэмжээнд жил бүр 80-аад сая төгрөг зарцуулдаг. Энэ жилийн хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахалын улмаас олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тухай ЭХЯ, УОК-ийн үүрэг даалгаварын дагуу ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх боломжгүй болсонд ахмадууд та бүхнээсээ хүлцэл өчье. Хэдийгээр улс орон даяар эдийн засгийн хямралтай байгаа ч ахмадуудынхаа нийгмийн асуудлыг урьдын адилаар шийдвэрлэж байна.
Та бүхний хийж бүтээсэн ажил үйл нүдэнд үзэгдэж, гарт баригдаж байгаа нь хойч үе болсон залуу үед үлгэр дууриал болсоор байна. Уурхайчин ахмадууд та бүхэн минь сайхан баярлаарай
Нийт 0