ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЦАХИМААР БОЛЛОО

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЦАХИМААР БОЛЛОО

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахимаар болж, улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд хөл хориотой байгаатай холбогдуулан дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд:

Улсын болон орон нутгийн онцгой комиссын шийдвэр, цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй уялдуулан  нийт бүтцийн нэгжийн удирдлагуудад:

  • Голомтын бүсээс ирсэн хүмүүсийн 14 хоногийн хугацаа дуусахад шинжилгээнд хамруулан ажилд оруулах,
  • Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын хүмүүсийн 14 хоногийн тусгаарлалтын хугацаа дууссан ч Үйлдвэрийн удирдлагын шийдвэр гарах хүртэл ажилд оруулахгүй байх,
  • Улаанбаатар болон голомттой бүс нутгаас Эрдэнэт үйлдвэрийн ажилтны гэр бүлд ирж буй иргэн байвал тухайн ажилтанг 14 хоног гэрийн тусгаарлалтад байлгах,
  • Эрдэнэт үйлдвэрийн ажилтны гэр бүлд Улаанбаатар болон голомттой бүс нутгаас ирж буй иргэдийн судалгаа гарган ажиллахыг тус тус үүрэг болгов.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх