ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО 2020-2021 ОНД ИРГЭДТЭЙ ИЛҮҮ ОЙР АЖИЛЛАНА

ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО 2020-2021 ОНД ИРГЭДТЭЙ ИЛҮҮ ОЙР АЖИЛЛАНА

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо өнөөдөр 2020 оны хоёрдугаар ээлжилт хурлыг зарлаж “Үндэсний хорооны бүрэлдэхүүн шинэчлэх тухай” хэлэлцлээ. Бүрэлдэхүүн хэсгийг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл даргалдаг бөгөөд бүрэлдэхүүнд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх, Ерөнхиийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайдын зөвлөхүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, бүх яамдын дэд сайдууд, МХЕГ, ЦЕГ, ОБЕГ-ын дарга нар болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлагууд багтдаг. Өнөөдөр бүрэлдэхүүн хэсэгт шинээр байгуулагдсан Соёлын яамны дэд сайд, Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх нар нэмэгдэн орж байна. Бүрэлдэхүүн хэсгийн шинэчлэлтийг гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

Түүнлчлэн хурлаар Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган ОББҮХ-ны ажлын төлөвлөгөө, баримтлах зарчим, бодлогыг гишүүдтэй хэлэлцэн санал солилцлоо. Энэ жил агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын төлөвлөгөөнд бодит ажлуудыг хийхээс гадна иргэдийг мэдлэгжүүлэх, нөлөөллийн ажлууд түлхүү хийх нь чухал байгааг ажлын албаны дарга онцолсон юм. Мөн тэрээр 2020-2021 онд ард иргэдтэй илүү ойр хамтран ажиллах зарчим баримтлахыг хурлын үеэр хэлсэн.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны энэ жилийн хамгийн эхний ажил нь “Яндангаа хөөлье” аян юм. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбогдуулан ард иргэдийг угаарын хийд өртөж эрүүл мэнд цаашлаад амь насаа алдах эрсдэлээс хамгаалах, бусад болзошгүй аюул ослоос сэргийлэх зорилгоор тус аяныг улс орон даяар зохион байгуулж байгаа юм.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх