АРДЫН НАМ АА! АВЛИГА, ХУЛГАЙ ГЭЖ ЭНЭ БИШ ҮҮ?

АРДЫН НАМ АА! АВЛИГА, ХУЛГАЙ ГЭЖ ЭНЭ БИШ ҮҮ?

2013 онд УИХ-аас баталсан Ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хот хоёр төвтэй байхыг тусгасан нь Яармаг гэсэн төвд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг байршуулахаар төлөвлөлт хийсэн байдаг. Нийслэлийн иргэдийн хувьд сэтгэлд нийцэх энэ ажлыг гүйцэтгэх үүрэг энэ удаагийн хотын дарга Су.Батболдод ирсэн юм.

ТЕМПЛАНД КОМПАНИД АЖЛЫГ ШУУД ӨГСӨНИЙ ДАРАА СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ХИЙЖЭЭ.

97 тэрбум бүхий төсөвт өртөгтэй уг ажлын гүйцэтгэлийг хийх компанийг сонгохдоо тендергүйгээр шууд Темпланд компанид өгсөн нь олон хүний гайхшрал, хардлагыг төрүүлсэн билээ. Уг шийдвэртэй холбоотой мэдээлэл цахим орчинд яригдаж эхлэнгүүт сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг яаравчлан явуулж Темпланд компани энэ ажилд албан ёсоор шалгарлаа хэмээн зарласан юм. Улс төрд олон жил элдвийг найруулж сурсан тэрбээр, УИХ-аас холдож сурч хуримтлуулсан арвин их туршлагаа хотын даргын эрх мэдлээр хэрэгжүүлж байгаа гэлтэй. Түүнийг унагах кноп нь төлөөлөгч нарын гарт байдаг тул тэдэндээ их хэмжээний төсөв суулган, чамлахааргүй ажлыг өгч өөрийн болгосон тухай мэдээлэл хангарьд ордноос гарсан юм. Тэр үнэн бол төлөөлөгчид хотын даргын энэ мэт үйлдэлийг өргөж болох бүхнээ өргөн дэмжиж хамгаалах тохироотой.

ТЕМПЛАНД ХХК-ИЙН ЦААНА ХЭН ХЭН БАЙНА ВЭ?

Темпланд компани нь улсын заан Ч.Батзоригийн олон аж ахуйн нэгжүүдийн нэг гэгдэх бөгөөд уг мөнгөнд хүрэх үүдийг нь нээж өгсөн хүн нь түүний өмнө төр, хууль хоёр хоёулаа нугардаг гэх нөгөөх алдарт Т.Бадамжунайгийн нэр дуулдана. Жунайгийн нэр холбогдсон хор бүхэнд Миеэгийн хүү гарцаагүй байж таарна. Угаас М.Энхболд нийслэлийг Су.Батболдоор дамжуулж үргэлжлүүлэн захирч байгаа гэдгийг бараг бор халзан төлөг ч мэдэх биз. Харин Т.Бадамжунайтай хамт нэгэн нэр холбогдож байгаа нь Кюүкүшүзан Д.Батбаяр. Дээрх нэрсийг шатарын хөлөг дээр тавиад үзэхэд уншигч та амархан нүүдлийг нь олчихно. Хоёр нь нууц ноёнтон бөгөөд захиалагч, Тэд өөр, өөрийн хүмүүсээрээ дамжуулан хэрэгжүүлж буй ажил. Харин хотын дарга бол олигархиудын утсан хүүхэлдэй. Егөөдөж хэлбэл тэр авдагаа авчихвал ямар ч тушаалыг биелүүлэгч хөлсний цэрэг. Авлигыг онилж, судлах амархан. Ажил хийж л байвал цаатахыг нь анзаар... гэж үгийг сануулъя. Бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.

ЭДГЭЭР ҮЙЛ ЯВЦАА ХЭРХЭН ТАЙЛБАРЛАЖ БАЙГААГ ҮЗНЭ ҮҮ

Хууль заримдаа сохор ч үнэнийг тэмтэрсээр
хулгайчдын өмнө очино.
Энэ барилгын сүүдэрт байгаа нууцыг ил гаргах
шударга үнэний нар мандах цаг айсуй.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх