САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮНИЙГ 50 ХУВИАР ХӨНГӨЛЛӨӨ

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮНИЙГ 50 ХУВИАР ХӨНГӨЛЛӨӨ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний үнийг 2021 оны 4 дүгээр сарын 1 өдрийг хүртэл 50 хувиар бууруулах тогтоолыг баталлаа. Өөрөөр хэлбэл иргэд 1 тонн түлшийг 150 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан бол 75 мянган төгрөгөөр худалдан авах боломж бүрдэж байна. Ингэснээр тогтоол хэрэгжих 4 сарын хугацаанд Засгийн газраас иргэдэд 30 гаруй тэрбум төгрөгийн бодит дэмжлэгийг үзүүлж байгаа юм.

Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн  хүсэлтийг хүлээн авч бүртгэж байна

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцаас амьдралын бололцоо тааруу 10 мянган өрхөд тус бүр 37 шуудай сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгох санхүүжилтийг шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 7500 айл, өрх түлшээ хүлээн аваад байна.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх