БАГАНУУР ХК “УС ШҮҮРҮҮЛЭХ НАСОС СТАНЦЫГ НҮҮЛГЭН, ШИНЭЭР БАРИХ” ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

БАГАНУУР ХК  “УС ШҮҮРҮҮЛЭХ НАСОС СТАНЦЫГ НҮҮЛГЭН, ШИНЭЭР БАРИХ” ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

Багануур дүүргийн төвлөрсөн дулааны эх үүсвэрийг техникийн усаар хангах, уурхайн гүний усыг гадагшлуулах иж бүрэн байгууламжийг манай компани өөрийн хөрөнгөөр шинэчиллээ.
Улсын комиссын 2020 оны 02-р сарын 06-ны өдрийн №2020/109 тоот актаар ашиглалтанд оруулсан уг байгууламжийн зураг төслийг “Эрчим төсөл” ХХК, “Коёотой комфорт” ХХК гүйцэтгэсэн. Ерөнхий гүйцэтгэгчээр ‘Тавин лан”ХХК, туслан гүйцэтгэгчээр “Брикс” ХХК, “Монголын хурдны зам“ ХХК ажиллажээ.


Төслийн хүрээнд насос станц, 1000м3-ийн багтаамжтай усан сан, өөрийн урсгалын 800 мм голчтой 1,2 км урт шугам, даралтат усны 560 мм голчтой 6,1 км урт шугам бүхий цахилгаан, халаалт, ариун цэврийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байгууламжийг ашиглалтанд орууллаа.
Ус шүүрүүлэх байгууламж нь жилд 8.7 сая м3, сард 0,5 сая м3, хоногт 0,017 сая м3 гүний усыг гадагшлуулж, цаашдаа хүчин чадлаа 30 хувиар өсгөх боломжтой.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр:
- Уурхайн олборлолт саадгүй явагдах нөхцөл бүрдэх
- Дүүргийн дулааны эрчим хүчний техникийн усыг найдвартай хангах
- Ус шүүрүүлэх хэсгийн ажилтнуудын ажлын байрны орчин нөхцлийг стандартын шаардлагад нийцүүлэх
- Уурхайлалтын бэлтгэл ажлыг хангах гэх мэт олон асуудлыг шийдвэрлэсэн үр өгөөжтэй төслийг ийнхүү амжилттай хэрэгжүүллээ.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх