Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП 100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа цахим хэлбэрээр зохион байгууллаа.
“БАГАНУУР” ХК-ийг Монгол улсын нийгэм, эдийн засагт оруулсан хэвь нэмэр, татварт төвлөрүүлсэн үзүүлэлтээр 2019 оны ТОП 100 аж ахуйн нэгжээр өргөмжлөн “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун өргөмжлөл, цомыг гардан авлаа.
ТОП 100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Статистикийн үндэсний хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг юм байна.
Нийт 0