Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 82 жил, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2 жилийн ой 08-р сарын 08-ны өдөр тохиож тус үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга эх орныхоо бүтээн байгуулалтад ханцуй шамлан зүтгэж буй инженер, техникийн албан хаагчдад талархал илэрхийлж, бусдыгаа манлайлан ажиллаж буй эрхмүүдийг төрийн одон медалиар шагналаа.
“Тавантолгой төмөр зам” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын цогцолбор төслийн захиалагч, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын бүтээн байгуулалтын захиалагчийн хяналтын зөвлөхөөр ажиллаж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын газар шорооны ажлын гүйцэтгэл дуусч, 50 км төмөр замын дээд бүтцийг угсраад байгаа бол Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын газар шорооны ажил 95 хувьтай, 50 км төмөр замын дээд бүтцийг угсраад байна.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, Алтан гадас одонгоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Ахлах инженер Р.Сүхбаатар, Гүүр, хоолойн инженер Д.Лхагважав, Ахлах инженер Ш.Алтанхуяг, Цэргийн хүндэт медалиар Төсөл хөтөлбөр, хөгжлийн газрын дарга Э.Эрдэнэбат, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар, Ерөнхий инженер Б.Болор-Эрдэнэ, Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Янжмаа, Төсөл хөтөлбөр, хөгжил хариуцсан дэд захирал Я.Намсрай, Суурь бүтэц, хяналтын газрын дарга Т.Батзориг, Суурь бүтцийн хэлтсийн дарга, Ц.Түвшинбаяр, Гүүр, хоолойн инженер Г.Золжаргал, Геодезийн инженер Г.Содном, Материалын инженер Б.Тунгалагмөрөн, М.Уранцэцэг, Санхүүгийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогч Т.Найдан, Ахлах инженер Л.Идэрбат, Дотоод аудитор Н.Дэлгэрцэцэг, Ахлах мэргэжилтэн Б.Халиунаа, Х.Сэвжидмаа нар шагнагдаж хөдөлмөрөө үнэлүүллээ.
Нийт 0