Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл авто замаар нүүрс тээвэрлэхэд өртөг нь тонн тутамд 30-32 ам.доллар байдаг бол энэхүү төмөр зам ашиглалтад орсноор дээрх үнэ даруй 2 дахин буурах боломжтой юм. Төслийн хүрээнд нийт 2 өртөө, 6 зөрлөг баригдах бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутгаар дайран өнгөрч, жилд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс тээвэрлэн, экспортлох боломжтой аж.
Нийт 0