Хэнтий аймгийн Батноров суманд “Андлалын өргөө” гэх аялал жуулчлалын цогцолбор бүтээн байгуулалт барина хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сүр дуулиантайгаар шав тавих ёслол хийж байв.
Сүр дуулиантай бүтээн байгуулалтын төсвийн луйвар нь өнөөдөр сүр дуулиан болж байна. Хэдэн тэрбум битгий хэл хэдхэн сая төгрөгийн тендер дээр ажлын туршлага, тусгай зөвшөөрөл шаарддаг төр засаг Андлалын өргөөгийн ажлыг яагаад ямар ч ажлын туршлагагүй, тусгай зөвшөөрөлгүй цүнхний компанид өгөв. Үүнийг хөвөрдвөл олон хүн шоронгийн хаалга татах нь ойлгомжтой. Харамсалтай нь 400 сая жуулчин хүлээж авах тооцоолол ярьсан Л.Оюун-Эрдэнэ сайд: Би уг нь ийм гэж хэлээгүй юм... гэж бултах аргаа олсон бололтой өөрийгөө өмөөрүүлсэн мэдээллүүд цацуулах болов. Сошиалаар дүүрэн явж байгаа мэдээлэл дээр иргэд өөрсдийн дүгнэлтээ хийж байгаа учраас энд олныг нурших нь илүүц биз. Шударга үнэний туг гэх У.Хүрэлсүх энэ асуудал дээр хэрхэн хандахыг хүлээх л үлдлээ.
Нийт 0