ТВ5-ын Насаа хэмээн анх олны танил болж байсан сэтгүүлч С.Насанжаргал нь сүүлийн үед кино урлагийн салбарт кино продюсерийн чиглэлээр амжилттай ажиллаж яваа бүтээлч хүмүүсийн нэг билээ. Тэрээр 2015 онд "ХАР СУВДНЫ НУУЦ" киног бүтээж гол дүрд нь түүний гэр бүлийн хүн болох "Мөрөөдлийн Театр"-ын жүжигчин, МУСТА Г.Алтаншагай тоглосон юм. Тэгвэл амжилттай болсон уг киноны үргэлжлэл болох "ХАР СУВДНЫ НУУЦ2-" УСК 2020 оны 08-р сарын 21-нд нээлтээ хийхээр болжээ. Уг кино нь Турк улсын уран бүтээлчидтэй хамтран бүтээгдсэн бөгөөд хоёр улс дамнан кино зураг авагдсан гэдгээрээ онцлогтой юм.
Цар тахлаас болж кино театрын цангасан үйлчлүүлэгч нарт ХАР СУВДНЫ НУУЦ-2 УСК оюун санааны цэнгэл эдлүүлэх нь гарцаагүй биз ээ.
Нийт 0