Сүүлийн үед Монголын сошиал ертөнцөд трэнд болж байгаа зүйлүүдээс хамгийн гэгээлэг нь "ХӨДӨӨ АМЬДАРЪЯ" сэдэв байв. Бараг сошиал нийгмийн давалгаа гэсэн ч болно. "Гилгэрэм" брендийг үүсгэн байгуулагч хөдөлмөрч, үзэсгэлэнт бүсгүй Ч.Батцэцэг нь хотын түгжрэл, агаар хөрсний бохирдлоос холдож стресс бухимдалгүй амар тайван хөдөө амьдрах бодлоо илэрхийлж, улмаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумыг сонгож тухайн орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, бусад залуусыг хөдөө амьдрахад уриалсан санаачилга нь санаандгүй байдлаар залуучуудын дунд давалгаа болж өрнөв.
Энэ нь хөдөө очиж цэвэр агаарт стресс бухимдалгүй амар тайван амьдрахыг хүсдэг ч үзэл санааны хүлээсэнд баригддаг олон мянган залуусын дотоод хүслийг өдөөсөн явдал болж байна. Социализмын үед төрийн бодлогоор мэдлэг боловсролтой залуусыг илтгээлтийн эзэн болгож хөдөө явуулдаг байсан бол энэ цаг үед оюунлаг залуус өөрийн үзэл санааг дагаж хөдөө очиж амьдардаг болох эхлэл тавигдаж байж ч магадгүй юм. Ямартаа ч гоо үзэсгэлэн нь дотроосоо гэрэлтсэн Ч.Батцэцэг бүсгүйн гэгээн зорилгод амжилт хүсье. Удахгүй тэр Монголын ХӨДӨӨГИЙН ГОО болж олон залуусыг дагуулах болов уу...
Хөдөө амьдаръя группын админ
Өө ямар хөөрхөн юм бэ. Маш их баярлалаа. Хөдөө амьдрах мөрөөдөлтэй залуус группд маань нэгдээрэй. Хотын залуус хог биш хөгжил тарих цаг нь болжээ!
Сүндэръяа
Гоё юм аа. Би ч бас нөхөртэйгөө хөдөө амьдаръя гэж ярилцсан мөртлөө таван цаасныхаа боол болоод хотод шигдээд байх юм. Уг нь хөдөө аргыг нь олбол ямар ч мөнгөний проблемгүй тансаг сайхан тав тухтай стрессгүй амьдарч болно л доо.