ХАЙРАН САЙХАН ХҮМҮҮСИЙН АМЬ НАС ТРАНШЕЙРҮҮ ГООЖСООР

ХАЙРАН САЙХАН ХҮМҮҮСИЙН АМЬ НАС ТРАНШЕЙРҮҮ ГООЖСООР

Хаа сайгүй тааралдах траншейний нүхүүд зорчих хэсгийн түвшинээс зөрүүтэй байрладгаас болж зам тээврийн ослууд тогтмол гардаг. Траншейний нүхнээс болж автомашинаа эвдсэн жолооч нар ихэсч байгаа тухай одоогоос 10 гаруй жилийн өмнө яригдаж л байв. Харамсалтай нь энэ асуудлыг цэгцэлж шийдээгүйн улмаас траншейнээс болж автомашин эд хөрөнгөө эвдсэн тохиолдлууд, түүнээс үүдсэн зам тээврийн ослууд улам нэмэгдсээр байна.

Хамгийн ноцтой нь хэдхэн алхаад тааралдах таггүй траншейний нүхрүү унаж амь насаа алдсан иргэдийн тоо нэмэгдсээр байгаа билээ. Хэвлэл мэдээллээр:

МАН-ын бүлгийн хэвлэлийн албаны ажилтан, сэтгүүлч С.Мөнхцэрэн Зоос гоёлын ойролцоох траншейны нүхэнд унаж амиа алдав.

Сураггүй алга болсон Б.Амгаланбаяр хүү траншейний нүхэнд унаж нас барсан байсныг оллоо.

Траншейний нүхэнд бас нэгэн ахмад унаж нас барлаа... гэсэн мэдээллүүдэд иргэд чихгүй мэт дөжирдөг болж. Тэгвэл анхны дэлхийн Залуучуудын аваргын алтан медалийг 19 насандаа эх орондоо авчирч байсан, Азийн наадмын мөнгөн медальт, Олон улсын хэмжээний мастер З.Энхзориг мөн л траншейний нүхэнд унаснаас болж тархиндаа хүнд гэмтэл авч ухаан оролгүй байсаар 8 дахь хоног дээрээ нас барлаа. Монгол улсынхаа төрийн далбааг олон улсын тэмцээнд олон удаа мандуулах байсан сайхан залуу тамирчнаа зам дээрх траншейний нүхэнд унагаад алдчихсан гэж бодохоор дэндүү хайран санагдана. Энэ золгүй явдалууд үргэлжлээд л байх уу, энэ мэт асуудлыг шийдэх сэтгэлгүй дарга нар албан тушаалын төлөө хэзээ уралцаж дуусч ард иргэдээ хайрлах бол гэж хүлээсээр байх уу. Хэзээ ч хамаагүй үхэж мэдэх хамгийн эрсдэлтэй хотын иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхтэй. Төр энэ эрхийг хамгаалах үүрэгтэй.

Гадаадын улсад гүүрэн дээрх замын эвдрэлээс болж зам тээврийн осол гарахад салбарын сайд нь: Үүнийг засаж янзалж хариуцах үүрэг надад байсан. Тийм болохоор миний ажилтай холбоотой... гэж өөрийн санаачлагаар ард түмнээсээ уучлал гуйгаад ажлаа өгдөг. Гэтэл Монголд...

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх