ДЭМБ, дэлхий дахиныг цочроож байгаа үхлийн тахал болох COVID-19 халдвар улс орнуудад хүчтэй тархаж байна. Халдварын анхны тохиолдол бүртгэгдэж байхад л энэ бол хүн төрөлхтөнд аюул нүүрлүүлэх үхлийн тахал. Урьдчилсан тооцооллоор 85 сая хүн халдвар авах магадлалтай хэмээн анхны тооцооллыг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байв. Энэхүү аймшигт халдвар Монголд бүртгэгдээгүй хэмээн бид санаа амар хувь, хувьдаа баярлан, цагаан сараа тэмдэглэлээ.
Гэвч Солонгос улсад эмчилгээ хийлгэхээр очсон Монгол иргэнээс COVID-19 халдвар илэрсэн нь тодорхой боллоо. Хамгийн аймшигтай нь тэр Монгол иргэн 2-р сарын 20-нд Монголоос очсон гэнэ. Халдвараа Монголоос авсан байх 99%-ийн магадлалтай. Тэгвэл Монголд халдвар бүртгэгдээгүй шалтгаан нь ердөө л илрүүлж чадахгүй байгаагаас шалтгаалж байвал яана. Хэрэв тийм байвал илэрсэн улсуудаас ч илүү #АЮУЛ нүүрлэнэ. Учир нь Монголчууд ханиад томуугаа ч зөв оношилж, дарж чадахгүй, жил бүр бага балчируудаа томуугийн халдварт дарлуулж, олноор нь үхүүлж байгаа...
Тэр
Тэгээд яагаад хажуудах эхнэр эгчиднь халдвар илрээгүй бхуу
Zochin
Haldwar avsan bj bolno shd odoohondoo darhlaandaa virus ni daragdaad bj bolno shd nuguu haldwar avsan hun ni uvchtei bgaa bolohoor darhlaa muu tul virus shuud uvchluulj bj magadgui shd yvaandaa nuguuduul ni darhlaa ni sulraad virussandaa daruulj haldwartai ni batlagdwal hetsuu shuu dee bied ni baigaad untaa baij bh magadlaltai
эмч
Арай ч сөрөг бичжээ. Оношлуураа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу, ном журмаар нь аваад, ХӨСҮТ-д тусгаарлагдасан ба сэжигтэй тохиолдлуудаа шалгаад, өвдөөгүйг нь батлаад байгаа л гэж ойлгоорой. Сүүлдээ бүр тохиолдлыг нуун дарагдуулаагүй биз ч гэх шиг зүйлс сошиалд бичих боллоо. ЗГ, ЭМЯ үүнээс илүү яахав, сайн ажиллаж байгаа. Одоо ард иргэд бид л өөрсдөө халдвар хамгааллын талаар өгч бгаа зөвлөгөөг нь дагах хэрэгтэй бна.
Бат
Илрүүлж чадахгүй байсан нь илт боллоо. Ёстой юу баярлаж онгирох. Сүйрэл ирлээ дээ