“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр /2020.02.17/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдож байна.
Эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг | Тус хувьцаанд ногдох үнэ /₮/ | Тус хувьцааг эзэмшиж буй иргэдийн тоо |
527 | 47.130 | 10.844 |
536 | 48.240 | 28.160 |
741 | 66.690 | 334.519 |
750 | 67.500 | 667.898 |
848 | 76.320 | 41.359 |
857 | 77.130 | 131.256 |
955 | 85.950 | 9.393 |
964 | 86.760 | 34.491 |
1063 | 95.670 | 56.346 |
1072 | 96.480 | 1.080.592 |
Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийг энэ оны 05 дугаар сарын нэгний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм. Ингэхдээ иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой.
Нийт 0