Д.Хаянхярваа намын даргаруугаа ноцсон шалтгаан

Д.Хаянхярваа намын даргаруугаа ноцсон шалтгаан

Хууль зөрчиж төрийн мөнгө завшдаг хулгайчуудтай засаглахаас эхлээд заамдалцах хүртэлээ үзэлцэнэ... хэмээн бадрангуй амлаж Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүхээс ард түмэн тэрхүү амлалтыг л шаардаж байгаа цаг үе юм. Муруй сэлэм, мухар гартай мэт чимээгүй явсан Ерөнхий сайд сүүлийн үед гэнэт онгод нь буусан зайран мэт зоригтой дуугарч байгаа. Тэр их цэвэрлэгээний ажлаа Монгол Ардын Намаасаа эхлүүлнэ хэмээн ханцуй шамлаад буй. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан салбарын сайдыг огцруулсаны дараа тэрбээр:

- Дараагийн хариуцлага хүлээх хүн бол 60 тэрбумын М.Энхболд, Хотын дарга Су.Батболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар гэж нэр цохож хэлсэн. Өнөөдөр Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн хурал дээр энэ асуудал гарцаагүй яригдах байсан учир Д.Хаянхярваа амьд үлдэх арга сэдэж урьдчилж сэтгүүлчдэд мэдээлэл хийж сөрөг дайралт хийв. Учир мэдэх экспертүүд энэ үйлдэлийг Монгол төрийн жинхэнэ зодооны эхлэл хэмээн оношлоод байна.

 

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх