Гол тоглогч номоороо уншигчдын танил болсон нийтлэлч Д.Дамдинжав саяхан Гол тоглогч-2 номоо гаргасан билээ. Уг ном хэвлэлтээс гарсан даруйдаа борлуулалтаараа тэргүүлсэн нь Гол тоглогч-1 ном ямархан чансаатай бүтээл болсоныг илтгэнэ. Харин энэ удаа зохиогч өөрийн 3 дахь яруу найргийн номоо мөн хэвлэлтэнд өгч хоёр өөр агуулгын номоо хамтад нь гаргаж нээлтээ хийсэн юм. Түүний "Дотоод тэнгэр" яруу найргийн номонд АУЗ, Төрийн шагналт нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Б.Лхагвасүрэн өмнөтгөл үг бичиж үлдээснээрээ уг ном уншигчдын анхаарлыг татаж байгаа юм. Үнэхээр Б.Лхагвасүрэнгийн бичсэнээр энэ шүлгүүд шиг шүлгүүдийг ойрд үзсэнгүй гэж тодорхойлсонтой адил яруу найрагт дурлагчид түүний тансаг шүлгүүдийг уншиж оюуны цангаагаа тайлж байна. Ийнхүү яруу найрагт дурлагчид ойрд түүний шүлгээр амьсгалж байна.
Жишээ нь: Сэтгүүлч С.Эрдэнэбаяр ийнхүү бичжээ.
Яруу найраг бичих нь битгий хэл уншдаг хүн ховор болсон өнөө цаг үед Д.Дамдинжавын бүтээл шинэ үеийн залуусын оюун санаанд эерэг нөлөөлөх бүтээл болсон нь үүнээс харагдаж байна. Судлаачдын хэлж буйгаар Гол тоглогч-2 ном нь өмнөхөөсөө илүү чансаатай бичигдсэн байна гэснээс дүгнэвэл залуу яруу найрагч, нийтлэлч улам бүр чангарч байгаа болов уу. Ямартаа ч тэр энэ салбарын гол тоглогч гарцаагүй боллоо. Уран бүтээлийн амжилт хүсье
Нийт 0