Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан олон нийтэд их хотын соёлыг түгээх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “БИДНИЙ ХОТ” сэдэвт телевиз, радиогийн нэвтрүүлэг, сонин, сэтгүүл, сайтын нийтлэл, цахим контентын уралдааныг нийт хэвлэл мэдээллийн байгууллага, чөлөөт уран бүтээлчдийн дунд зарлаж байна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд өөр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй сайн сайхан үлгэр дуурайлыг түгээн дэлгэрүүлэх, хотын соёлыг түгээх, олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн ажлуудыг сурталчлах, нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэхүйц бүтээлүүд байх аж. Шалгаруулагчдын зүгээс нийтлэл, нэвтрүүлэг, контентын хүртээмжтэй байдлыг харгалзан үзэх бөгөөд дохионы хэл ашиглах, олон нийтийн сүлжээг ашиглан давхар нийтэлж, нэвтрүүлсэн байдал, давтамж зэргийг давуу тал гэж үзэх юм.
Уг уралдаанд нийт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторууд болон чөлөөт уран бүтээлчид, олон нийтийн сүлжээнд идэвхтэй байж, эерэг хандлага түгээдэг иргэд оролцох боломжтой.
Бүтээлийг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 25-ны 15.00 цаг хүртэл нийслэлийн төр захиргааны байр, Хангарди ордоны 1 давхар, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэст хүлээн авна. Уралдааны нийт шагналын сан 33 сая төгрөг.
Телевиз, радиогийн нэвтрүүлэгт тавигдах шаардлага:
- “ХҮН төвтэй хот” дэд сэдвийн хүрээнд агуулга, өнгө аясдаа нийцсэн байх
- Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх
- Дуу, дүрсний шаардлага хангасан байх
- Шалгарсан бүтээлийг 2-оос доошгүй удаа өөрийн телевиз, радиогийн сувгаар олон нийтэд цацах
- Өгөгдсөн хугацаанд бэлтгэж нэвтрүүлсэн байх
- 10 минут хүртэлх хугацаатай байх
- Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ
Сонин, сэтгүүлийн бүтээлд тавигдах шаардлага:
- “Улсын хөгжил Улаанбаатараас” дэд сэдвийн хүрээнд тухайн бүтээл нь агуулгадаа нийцсэн байх
- Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх
- Ярилцлагаас бусад бичлэгийн бүх төрөлд нээлттэй
- Өгөгдсөн хугацаанд өөрийн сонин, сэтгүүлд бэлтгэж нийтэлсэн байх
- Нийтлэл, сурвалжилга нь сонины тал нүүрнээс багагүй хэмжээтэй, сайтын хувьд А4 хэмжээтэй цаасны /мөр хоорондын зай single, захаас авах хэмжээ 2.5 см, үсгийн фонт Arial 12/ 2-3 нүүр байх
- Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ
- Бүтээлийг сонин, сэтгүүлд нийтлэгдсэн байдлаар болон эхээр нь ирүүлэх
Сайтын бүтээлд тавигдах шаардлага:
- “Би их хотын иргэн” дэд сэдвийн хүрээнд тухайн бүтээл нь нийгмийг соён гэгээрүүлэх өнгө аяс, агуулгатай байх
- Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх
- Ярилцлагаас бусад бичлэгийн бүх төрөлд нээлттэй
- Өгөгдсөн хугацаанд өөрийн сайтад бэлтгэж нийтэлсэн байх
- Нийтлэл, сурвалжилга нь сонины тал нүүрнээс багагүй хэмжээтэй, сайтын хувьд А4 хэмжээтэй цаасны /мөр хоорондын зай single, захаас авах хэмжээ 2.5 см, үсгийн фонт Arial 12/ 2-3 нүүр байх
- Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ
- Бүтээлийг сайтад нийтлэгдсэн байдлаар болон эхээр нь ирүүлэх
Чөлөөт уран бүтээлчдийн цахим контентод тавигдах шаардлага:
- “Хотынхоо хөгжилд дусал нэмэрлэе” дэд сэдвийн хүрээнд тухайн бүтээл нь хотын хөгжил иргэн нэг бүрээс шалтгаална гэсэн агуулга, өнгө аястай байх
- Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх
- Цахим контент нь дуу, дүрсний шаардлага хангасан байх
- 3-5 минут хүртэлх хугацаатай байх
Нэвтрүүлгийн төрлөөр:
I байр 1- Цом, өргөмжлөл 5.000.000 (таван сая төгрөг)
II байр 1- Өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг)
III байр 1- Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)
Тусгай байр 2 Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)
Сонин, сэтгүүлийн нийтлэл, сурвалжилгын төрлөөр:
I байр 1 - Цом, өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг)
II байр 1 - Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)
III байр 1- Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)
Тусгай байр - 2 Өргөмжлөл 500.000 (таван зуун мянган төгрөг)
Сайтын нийтлэл, сурвалжилгын төрлөөр:
I байр 1- Цом, өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг)
II байр 1- Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)
III байр 1- Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)
Тусгай байр 2 - Өргөмжлөл 500.000 (таван зуун мянган төгрөг)
Цахим контентын төрлөөр:
I байр 1- Цом, өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг)
II байр 1 - Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)
III байр 1 - Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)
Тусгай байр 2 - Өргөмжлөл 500.000 (таван зуун мянган төгрөг)
Холбоо барих утас: 11325044, 88099260
Нийт 0