2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж өнөөдөр гарлаа.
Захирамжийн дагуу:
- - Улсын дугаар нь ТЭГШ тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 24, 31-ний бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно.
- - Улсын дугаар нь СОНДГОЙ тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 25, есдүгээр сарын 01-ний ням гарагт замын хөдөлгөөнд оролцоно.
- Нийслэлийн Засаг даргын захирамжийг бүрэн эхээр нь хүргэе. Захирамжийн хүрээнд хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл бууруулах, сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, шугам сүлжээний өргөтгөл засварын ажлыг эрчимжүүлэх ажлыг хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.
Нийт 0