Анх NASA байгуулагдаад үйл ажиллагаа явуулж эхлэх үед батлан хамгаалах албанаас сансрын нисэгч нарыг сонгодог байжээ. Меркури сансрын хөлөгт багтахын тулд сонгогдсон хүмүүс нь 180 см-аас намхан байх ёстой төдийгүй нисгэгчийн туршлагатай, инженерийн суурьтай байхыг шаарддаг байж. Харин одоогийн NASA сансрын нисэгч нарыг сонгохдоо тавьдаг ерөнхий шалгуур нь гэвэл:
1. Инженер, биологийн шинжлэх ухаан, компьютер юм уу математикийн шинжлэх ухааны бакалаврын зэрэг;
2. Дор хаяж 3 жилийн тухайн салбартаа ажилласан туршлага, эсвэл 1'000 цаг жет нисдэг тэрэг жолоодсон байх;
3. NASA-гийн сансрын нисэгчдийн биеийн хүчний бэлтгэлийг тэсвэрлэх чадвартай байх. Мөн түүнчлэн нүдний хараа нүд тус бүртээ 20/20 байх (нүдний шил зүүдэг байж болно).
2016 онд NASA-д хамгийн олон буюу 18,000 хүн сансрын нисгэгч болох хүсэлт гаргасан бөгөөд тэднээс 120-г нь сонгож ярилцлагад дуудсан байна. Энэ тоо улам багассаар эцсийн сонголт хийгдсэний дараа сансрын нисэгчид 2 жилийн бэлтгэлийн хөтөлбөрийг гүйцээдэг байх нь ээ.
Сонирхуулахад сансрын нисэгчид Олон Улсын Сансрын Станцад ажиллаж байх хугацаандаа талх идэх хориотой байдаг. 1968 оны Жемини аяллын сансрын нисэгч нууцаар хачиртай талх авч яваад нэг л хазахад үртэс нь хаа сайгүй тарж, агаарын хоолой, нарийн төхөөрөмжүүд рүү орж гэмтээх шахсан байдаг.
DR. UROLOGIST
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг http://www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.