Уурхайн орчим дахь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах бодлогын хүрээнд тус үйлдвэр жил бүр 120 мод шилжүүлэн суулгах, шинээр нэмж тарих ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн мод бут суулгаж тарихын зэрэгцээ тогоруу, туулай, үнэг, хярс зэрэг байгалийн зэрлэг ан амьтдыг нутагшуулсан нь стандартын түвшинд сайн хийгдсэн нөхөн сэргээлт гэж олон улсын байгууллагаас үнэлэгджээ.
Мөн үйлдвэрийн бүсэд “Ногоон төгөл” байгуулж, гуч гаруй нэр төрлийн хорин мянган мод тарьсан байна. Тус үйлдвэрийн цех нэгжүүд эдгээр мод суулгацын арчилгаа, усалгааг хариуцаж, өөрөөр хэлбэл байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд уурхайчин бүр гар бие оролцдог гэдгийг “Ногоон төгөл”-ийн ажилтнууд ярив. Цаашид Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг зөвхөн үйлдвэрийн бүс нутгаар хязгаарлахгүй Эрдэнэт хотын ойр орчимд ч хийхээр төлөвлөж байна.
Нийт 0