Тэргэнцэртэй иргэнийг мөргөж гэмтээн зам тээврийн осол гаргаж, ослын газраас зугтсан жолоочийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид эрэн сурвалжилж илрүүлжээ.
Тодруулбал осол гаргасан этгээд нь тээврийн хэрэгсэл жолоодон Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу зорчин явахдаа 2019.07.11-ны шөнө зам хөндлөн гарч явсан тэргэнцэртэй иргэнийг мөргөж гэмтэл учруулсан байна. Улмаар ослын газраас зугтаасныг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж эхэлжээ.
Нийт 0