“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ

Эрдэнэт үйлдвэрийн хувьд түүхт 40 жилийн энэ хугацаандаа хөдөлмөрч баялаг бүтээгч уурхайчин ажиллагсдынхаа нөр их бүтээн байгуулалт хөдөлмөрийн хүчээр Эрдэнэт хэмээх их хотыг барьж босгосон гавъяатай билээ. “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ын хувьд зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томдоо ордог хүдрийн олборлолт сүүлийн хоёр жилд өсөж, 2018 оны байдлаар 36 сая 600 мянган тонн хүрсэн. Жилдээ 31.4 сая тонн хүдэр боловсруулдаг болоод байгаа билээ.Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй найдвартай ажиллагааг ханган ажилладаг уурхайчдынхаа хөдөлмөр бүтээлийг цаг ямагт эрхэмлэн дээдэлж нийгмийн асуудлууд дээр ч үйлдвэрийн удирдлагууд анхаарал хандуулан ажилласаар ирсэн юм. Өнөөдөр уул уурхайн топууд нэгдэж хамтран туршлага судлах, Эрдэнэс Тавантолгой ХК Өмнөговь аймагт Эрдэнэт хот шиг их хотын бүтээн байгуулалт эхлүүлэх зорилготойгоо ч бас илэрхийлж байлаа.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК -ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ ХЭЛЭХДЭЭ:
ЭРДЭНЭТ ХОТЫН АНХ БАРИГДАЖ БАЙСАН ТҮҮХЭН ТЭР ХУГАЦААГ БИ БАГААСАА МЭДНЭ. ЭРДЭНЭТ ХОТ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТҮҮНЧЛЭН “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИ БОЛ МИНИЙ АМЬДРАЛЫН САЛШГҮЙ ХЭСГҮҮД ЮМ. БИ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИЙ УУРХАЙГ АНХ БАЙГУУЛАГДАЖ БАЙХ ҮЕЭС ХОЙШ 11 ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙНА. ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙНХЭЭ БАЯЛАГ БҮТЭЭГЧ УУРХАЙЧИДТАЙГАА ХАМТРАН АЖИЛЛАЖ ТУРШЛАГА СУДЛАНА ГЭДЭГ САЙХАН ҮЙЛ ХЭРЭГ
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Х.БАДАМСҮРЭН:
МОНГОЛ УЛС ТӨДИЙГҮЙ ОРОН НУТГИЙН ТӨСӨВ БҮРДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БУЙ УУРХАЙЧИН ХАМТ ОЛНЫХОО ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛ ЗҮРХТЭЙ АЖИЛЛАХ УЧИРТАЙ

гэсэн юм. Монголын уул уурхайн шилдэг аж ахуйн нэгж шалгаруулдаг “Топ-100 ” ААН-д өнгөрөгч 2018 онд “Эрдэнэт Үйлдвэр” ХХК тэргүүлж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК ундаалж байсан. Харин өнөөдөр шилдэг топууд ийнхүү хамтран ажиллахаар боллоо.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх